2026 оны 03 дугаар сарын цаг агаарын аюултай үзэгдлүүд

2026.03.31 11:33
5

1. 03 сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн нийт нутгаар 0.6-4.0мм цас орж, нутгийн төв болон өмнөд хэсгээр салхи хойноос секундэд 9-13 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүсч 3-8 цаг цасан шуурга шуурсан. 

 

2. 03 сарын 12-ны өдөр нутгийн өмнөд хэсгээс бусад сумдын нутгаар 0.0-2.0мм цас орж, баруун болон баруун хойд талын сумдаар салхи баруун хойноос секундэд 8-14 метр хүрч ширүүсч цасан шуурга шуурсан.

 

3. 03 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Батширээт, Хэрлэнбаян сумдаас бусад сумдын нутгаар 0.0-2.0мм цас орж, салхи хойноос секундэд 8-16 метр, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэн, 1-7 цаг цасан шуурга шуурсан.

Хуваалцах :