Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажил үйлчилгээ
Нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах, ажил үйлчилгээ
1. Нислэгийн цаг агаарын урьдчилсан мэдээ /Урьдчилан мэдээлэх салбар/

Бид Монгол улсын агаарын навигацийн аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангахад шаардлагатай нислэгийн цаг уурын бүх төрлийн урьдчилсан мэдээ мэдээллээр агаарын тээвэрлэгч, нисэх баг болон нислэгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад үйлчлэх зорилготой.
Тус салбар нь Өндөрхаан нисэх буудал, сумдын нислэгийг цаг агаарын урьдчилсан мэдээгээр үйлчлэх, шаардлагатай цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай цуглуулах, нислэгийн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг дамжуулах ажиллаж байна.
- Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр цаг агаарын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээгээр агаарын тээвэрлэгч авиа компаниудад үйлчлэх
- Нислэгийн цаг агаарын мэдээний таарц, чанар дээшлүүлэх
- Хэрэглэгч байгууллагад уур амьсгалын олон жилийн дундаж үзүүлэлтийн түүвэр материал гаргах, зөвлөмж, санамж боловсруулж хүргүүлэх
- Нислэгийн цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцуудад чанарын хяналт тавьж, илэрсэн үл тохирлыг арилгаж шаардлагад тохируулах болон байнга сайжруулах
Дэлхийн Цаг Уурын Байгууллага, Олон Улсын Иргэний Нисэхийн байгууллагын стандарт шаардлагад нийцүүлэн эдгээр мэдээнүүдийг бэлтгэн гаргадаг.

2. Цаг агаарын бодит ажиглалт
- Шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажлыг хөтөлбөр, технологийн дагуу чанартай хийх, нислэгт цаг агаарын бодит мэдээгээр шуурхай үйлчлэх
Урьдчилан мэдээлэхийн ерөнхий технологич инженер
| Нислэгт аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг холбогдох заавар, зөвлөмжид нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд нислэгийн мэдээлэл, үйлчилгээний ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн удирдлагаар хангах, хэлтсийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сайжруулах, шинжилгээний ажлын шуурхай, тасралтгүй ажиллагааг хангах, Аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааны үл тохирлыг залруулах, дахин давтагдахгүй байх арга хэмжээг зохион байгуулах.Аймгийн нутаг дэвсгэр дээр явагдаж буй нислэгүүдийн аюулгүй ажиллагааг хангасан цаг агаарын мэдээ, мэдээллээр үйлчлэх ажлыг ИНД-174, Дэлхийн цаг уурын байгууллага, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын заавар, зөвлөмжид нийцсэн цаг агаарын мэдээ мэдээллээр үйлчлэх, шинжилгээний ажлын технологийг мөрдүүлэх, үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангах. | ![]() |
Урьдчилан мэдээлэх инженер
![]() |
Нислэгт аюулгүй ажиллагаа хангасан цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, мэдээллээр шуурхай үйлчлэх, ажлын технологийг мөрдөх, ээлжийн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион явуулах, нислэгт зориулсан цаг агаарын мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх. |
Нисэхийн цаг уурын техникч
| Технологийн дагуу, үнэн зөв, цаг агаарын бодит мэдээгээр шуурхай үйлчлэх. | ![]() |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв
Урьдчилан мэдээлэх инженер Г. Бямбасүрэн
404 тоот өрөө, Утас: 98074422


