УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

63

f99ec0d5-5a75-4011-884d-c2a910882b66

Эрхэм хүндэт цаг агаарын мэдээний хэрэглэгчид, салбарын хамт олон, харилцагч байгууллагууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Манай Хэнтий аймгийн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Төв нь байгаль орчин, цаг агаар, цаг уурын өөрчлөлтийн судалгаа, мэдээллийн найдвартай эх сурвалж байх үүргээ нэр төртэй биелүүлж, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Бид уур амьсгал, цаг агаарын бодит мэдээлэл, байгаль орчны шинжилгээний үр дүнг олон нийтэд шуурхай хүргэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байна. Та бүхнийг манай цахим хуудсаар зочилж, цаг үеийн мэдээлэл, шинжилгээ судалгааны үр дүнтэй танилцахын зэрэгцээ бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдэцгээе.

Хүндэтгэсэн, Хэнтий аймгийн Ус, Цаг Уур, Орчны Шинжилгээний Төвийн дарга

            Баярмөнхийн ХЭРЛЭНЧИМЭГ

 

Хуваалцах :