Бусад үйлчилгээ
Бусад үйлчилгээ
Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвөөс та дараах хэлбэрийн бусад үйлчилгээг авч болно:
- Агаар, хөрс, усны сорьц авч шинжилгээ, үнэлгээ хийлгэх
- Цацрагын тунгийн хэмжээг үнэлэх
- Цаг уурын бүх төрлийн хэмжих хэрэгслийг стандартын дагуу шалган баталгаажуулах, тохируулга хийх
- Тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гэрээний дагуу шаардлагатай мэдээллээр хангах,
- Аймаг, сум, орон нутаг, иргэн, аж ахуйн нэгжид цаг агаарын аюултай болон байгалийн гамшигт үзэгдэл болсон тухай тодорхойлолтыг гаргаж өгөх
- Гадаа талбайд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /зах, барилга, зам гүүр, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг г. м.)-д зориулж цаг агаарын бодит ба урьдчилсан мэдээгээр гэрээний дагуу үйлчлэх