Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхий болон Монголын цаг уурын өдөр

2026.03.31 12:24
14

Жил бүрийн 3 дугаар сарын 23-ны өдөр Дэлхий болон Монголын цаг уурын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрийг 1961 оноос Дэлхий цаг уурын байгууллага тэмдэглэж эхэлсэн бол Монгол улс 1963 оны 04 дүгээр сарын 04 өдөр ДЦУБ-ын албан ёсны, бүрэн эрхэт гишүүн болсноор тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
Тэмдэглэлт өдрийн зорилго нь цаг уур, усны ажиглалтын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний эрүүл мэндэд цаг уурын мэдээллийн үүргийг онцолж, байгаль цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн тухай мэдээлэл өгч, улс орнуудын үндэсний цаг уурын албадын хувь нэмрийг таниулан сурталчлахад чиглэдэг билээ.

Хуваалцах :