ЗҮҮН БҮСИЙН УС ЦАГ УУРЧДЫН МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2025.03.27 13:23
19
Жил бүрийн 3 дугаар сарын 22-23 өдрийг “Дэлхийн усны өдөр”, “Дэлхийн цаг уурын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийг дэлхий даяар “Эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдэцгээе” сэдвийн дор зохион байгуулж байна. Уулзалтанд аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал, Аймгийн УЦУОШТ-ийн дарга Б.Хэрлэнчимэг, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга н.Энхбаяр, Дорнод аймгийн УЦУОШТ-ийн дарга Г.Гарамхишиг, Хэнтий аймгийн ахмад цаг уурчид болон Сүхбаатар, Дорнод аймгуудын ус цаг уурын албан хаагчид оролцож байна.
Энэхүү уулзалтаар цаг агаарын урьдчилсан мэдээний таарц, нисэхийн цаг уурын үйлчилгээ, цаг агаарт зориудаар нөлөөлөх, уур амьсгал хөдөө аж ахуйн салбар, өндөрхаан өртөө, гадаргын ус судлалын салбарын үйл ажиллагаа, багаж хэмжил зүй систем сүлжээ ашиглалт сэдвүүдээр хэлэлцүүлэг хийлээ.
 
Түүнчлэн Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх ажиллагааны хөтөлбөрт "Цаг уурын шуурхай удирдлагын төв”-ийг бий болгож цаг агаарын урьдчилсан мэдээний таарцыг сайжруулж, хэрэглэгчдийг бодитой үнэн зөв мэдээллээр хангах зорилго тавин ажиллаж байгааг аймгийн Засаг даргын зөвлөх Г.Тайванжаргал хэлж, нийт цаг уурчдад баяр хүргэж амжилт хүслээ.
 Ус цаг уурын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Монгол улсын төрийн дээд шагнал болон аймгийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
-Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас одон”-оор
Г.Алтанчимэг, Б.Туул
-Засаг даргын “Жуух бичиг”-ээр
Байгаль орчны шинжилгээний лабораторийн хамт олон
Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн н.Бямбасүрэн
-Зам тээврийн сайдын тушаалаар
 “Онц тээвэрчин цол тэмдэгээр Г.Ганзориг нар тус тус шагнагдаж амжилт бүтээлээ үнэлүүллээ.
Төр, иргэний өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, ард иргэдэд байгаль цаг уурын нөхцөл байдлыг шинжлэн шуурхай хүргэж байгаа эрхэм ус, цаг уурчид та бүгдэд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Хуваалцах :