Мэдээ мэдээлэл
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цаг уурын станц суурилууллаа.
Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 10,000 гаруй хүн амтай, цаг уурын салбаргүй Бор-Өндөр суманд цаг уурын станц сууриллуулаа. Ингэснээр тус сумын иргэд цаг агаарын бодит мэдээллийг шуурхай хүлээн авч, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн эрч хүч, нөхцөл байдал, хохирлыг үнэн зөв, бодитойгоор тогтоох боломж бүрдлээ. Бор-Өндөр сумын үе, үеийн удирдлагууд, Монгол улсын гавьяат багш Д.Отгон болон иргэд хүсэлтээ аймгийн удирдлагууд, Улсын Онцгой комиссд удаа дараа тавьж байсан нь ийнхүү биеллээ оллоо.