Ус судлалын автомат станцыг Хэрлэн,Онон голуудын гүүрэн дээр суурилууллаа.

2026.03.31 10:24
2

ЦУОШГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Австри улсад үйлдвэрлэсэн RQ-30 усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг 17 байршилд суурилуулж байгаа билээ. Хэнтий аймгийн Онон-Биндэр ус судлалын харуулын Онон голын гүүрэн дээр, Хэрлэн-Өндөрхаан ус судлалын харуулын Хэрлэн голын гүүрэн дээр 03 дугаар сарын 16-26 өдрүүдэд амжилттай суурилууллаа. RQ-30 багаж нь түвшин, өнгөрөлт тодорхойлох автомат багаж худалдан авсан бөгөөд 24 цагийн туршид усны урсгал, түвшинг хэмжин хэмжлийн үр дүнг автоматаар төв серверт дамжуулах зориулалттай юм.

Хуваалцах :